🌍 OKMUN 2026 - НҮБ-ЫН ЗАГВАР ХУРАЛ
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Орхон ХаСү сургууль 9–12 дугаар ангийн сурагчдадаа зориулсан Orkhon KhaSu Model United Nations (OKMUN) буюу НҮБ-ын загвар хурлаа хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
OKMUN-д сурагчид дэлхийн улс орнуудын төлөөлөгч болж, олон улсын тулгамдсан асуудлыг судалж, тухайн улсынхаа байр суурийг илэрхийлэн, англи болон монгол хэлээр хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож, хамтдаа шийдэл боловсруулдаг.
Энэ нь сурагчдад олон нийтийн өмнө өөртөө итгэлтэй ярих, судалгаа хийх, үзэл бодлоо үндэслэлтэй хамгаалах, бусдыг сонсох, хамтран ажиллах, манлайлах зэрэг чухал чадвараа хөгжүүлэх сайхан боломж юм.
📅 Хугацаа: 10 дугаар сарын 24, 31 болон 11 дүгээр сарын 1
👥 Оролцогчид: 9–12 дугаар ангийн сурагчид
💰 Оролцооны хураамж: 60,000 төгрөг
Хураамжид хоёр өдрийн үдийн хоол, гурван өдрийн цайны завсарлагын хөнгөн зууш болон оролцогч бүрд зориулсан мерч бүтээгдэхүүнүүд багтсан.
📝 Бүртгэлийн сүүлийн өдөр: 10 дугаар сарын 17
Дэлхийн асуудлыг судалж, өөрийн байр сууриа илэрхийлэн, бусадтай хэлэлцэж, хамтдаа шийдэл боловсруулах сонирхолтой сурагчдаа OKMUN 2026-д идэвхтэй оролцохыг урьж байна! 🌏
Дэлгэрэнгүй мэдээлэл: 👉 https://www.instagram.com/orkhonkhasumun/
Бүртгүүлэх холбоос: 👉 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScVFG9-m9xYKmp0aRM0NwSXEWldRPvzQfCWpyUWEVzb7UjruQ/viewform
Бүх мэдээ рүү буцах