🤗🤗🤗 АЗ ЖАРГАЛТАЙ БАГШ — АЗ ЖАРГАЛТАЙ СУРГУУЛЬ
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Бид хүүхдүүдээ аз жаргалтай, өөртөө итгэлтэй, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсдэг. Харин тэдэнтэй өдөр бүр хамт байдаг багш нар маань өөрсдөө хэр аз жаргалтай, ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг бол?
Энэ асуултад ч бас анхаарал хандуулах нь чухал билээ. Тиймээс Орхон ХаСү сургууль Happiness Sync байгууллагатай хамтран багш, ажилтнууддаа зориулсан “Happiness at Work – Аз жаргалтай ажилтан” сургалтыг эхлүүллээ.
Сургалтыг Happiness Sync-ийн үүсгэн байгуулагч, Happiness Coach З.Уянга удирдан явуулж байна. Манай багш, ажилтнууд хоёр бүлэгт хуваагдан, нийт 8 удаагийн сургалтад хамрагдах бөгөөд энэ хугацаанд өөрийн аз жаргал, сэтгэл ханамжид нөлөөлдөг зүйлсийг таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, хамт олны дунд эерэг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, өдөр тутамдаа илүү тайван, сэтгэл хангалуун амьдрахад туслах арга барилд суралцах юм.
Багшийн ажил бусдад маш их сэтгэл, цаг хугацаа, эрч хүч зориулдаг онцлогтой. Тиймээс багш нар маань зөвхөн бусдыг хөгжүүлж, дэмжихээс гадна өөрсдөдөө ч анхаарал тавьж, өөрийгөө ойлгож, өөрийн аз жаргалыг бүтээх цаг гаргаасай гэж хүсэж байна.
Багш нар маань ажилдаа дуртай, хамт олондоо сэтгэл хангалуун, өдөр бүр сургуульдаа ирэхдээ баяртай байдаг байгаасай. ❤️❤️❤️
Бидний бүтээхийг хүсдэг аз жаргалтай сургуулийн нэг чухал хэсэг нь энэ билээ.
#OrkhonKhasu #ОрхонХаСү #HappySchool
Бүх мэдээ рүү буцах