Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

🏓 УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!

🏓 УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!
Монгол Улсын ширээний теннисний өсвөр үеийн 2026 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 10 дугаар сарын 2–5-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Оч” спорт клубт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн 450 гаруй өсвөрийн тамирчин оролцож, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Нийслэлийн ерөнхий боловсролын “Орхон Хасү” сургуулийн 4D ангийн сурагч Б.Эгшиглэн 9–10 насны охидын багийн төрөлд амжилттай оролцож, 🥈МӨНГӨН медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Өсвөр үеийн Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд амжилттай оролцож, ХҮРЭЛ медаль хүртэж байсан билээ. Ийнхүү Нийслэлийн болон Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд дараалан амжилт гаргаж, авьяас чадвар, хичээл зүтгэлээ батлан харуулж буй бяцхан тамирчиндаа халуун баяр хүргэе!
Мэдээний зурагБүх мэдээ рүү буцах