Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

🏆 ОЛИМПИАД, УРАЛДААНЫ АМЖИЛТАА ҮНЭЛЖ, БАГШ НАРАА УРАМШУУЛЛАА

🏆 ОЛИМПИАД, УРАЛДААНЫ АМЖИЛТАА ҮНЭЛЖ, БАГШ НАРАА УРАМШУУЛЛАА
Орхон ХаСү сургууль сурагчдынхаа олимпиадад гаргасан амжилтыг үнэлэхийн зэрэгцээ тэднийг бэлтгэн ажилласан багш нарын хөдөлмөр, хичээл зүтгэл, мөн багш нарын өөрсдийн мэргэжлийн уралдаанд гаргасан амжилтыг бодитоор урамшуулах бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Өнгөрсөн хичээлийн жилд дүүрэг, нийслэл, улс, олон улсын олимпиадад гаргасан амжилтуудыг нь үнэлэн сурагчдадаа нийт 107 сая төгрөгийн хөнгөлөлт олгосон бол энэ удаа багш нартаа нийт 77 сая төгрөгийн урамшуулал олголоо. 👏👏👏 Сурагчдаа тууштай бэлтгэн амжилтад хүргэсэн болон өөрсдөө мэргэжлийн ур чадвараа сорин амжилт гаргасан багш нартаа халуун баяр хүргэе! ❤️ СУРАГЧДАА ОЛИМПИАДАД БЭЛТГЭСЭН БАГШ НАР • Газар зүйн олимпиад — Б.Лхагвасүрэн • Англи хэлний олимпиад — Э.Янжинлхам, Yrgyl • Химийн олимпиад — Н.Сүхбат, Б.Батзаяа • Биологийн олимпиад — О.Мөнхжаргал, М.Мөнхлхагва • Мэдээлэл зүйн олимпиад — М.Мөнхдорж, Д.Эрхэмбаатар • Монгол хэл, бичгийн олимпиад — Б.Дэлгэрэх, Э.Нансалмаа • Уран зохиолын олимпиад — Т.Ганцэцэг • Нийгмийн ухааны олимпиад — Б.Даваазул • Математикийн олимпиад — Б.Баасандорж, Б.Батцэцэг, Б.Гийхтуяа, М.Чаминчулуун, Б.Урангэрэл, Э.Жавзанбадам, Н.Нармөнх, Б.Бямбадолгор, Б.Батболор, С.Долгор МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ НАР 🥇 Нийгмийн ухааны багш Б.Даваазул — Нийслэлийн илтгэлийн уралдаан, тэргүүн байр 🏅 Дэлхийн чиг хандлагын багш Э.Бүдсүрэн — Нийслэлийн ур чадварын уралдаан, тусгай байр 🏅 Бага боловсролын багш Д.Тунгалаг — Дүүргийн ур чадварын уралдаан, тусгай байр 🥇 Бага боловсролын багшМ.Аюурзана — Сургуулийн ур чадварын уралдаан, тэргүүн байр 🥈 Математикийн багш Б.Урангэрэл — Сургуулийн ур чадварын уралдаан, дэд байр 🥉 Бага боловсролын багш Н.Цэвэлмаа — Сургуулийн ур чадварын уралдаан, гутгаар байр Сурагчийн гаргасан амжилт бүрийн ард багш, шавийн хамтын хичээл зүтгэл бий. Хүүхэд бүрийнхээ чадварыг олж харж, улам ахиулахын төлөө цаг зав, сэтгэлээ зориулан ажилладаг багш нар маань өөрсдөө ч суралцаж, хөгжиж, мэргэжлийн ур чадвараа сорьсоор байдаг. Тиймээс энэ удаагийн урамшуулал бол зөвхөн гаргасан амжилтынх нь төдийгүй түүнд хүрэхийн төлөөх хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь үнэлгээ юм. ❤️❤️❤️ Багш нартаа дахин баяр хүргэж, улам их амжилт хүсье! 👏👏👏
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах