Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилта…

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилта…
Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулан алдаршуулах “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ – АМЖИЛТЫН ЭЗЭД” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Орхон ХаСү сургуулийн химийн улсын зөвлөх багш Н.Сүхбат “САЙН ЗӨВЛӨГЧ БАГШ”-аар шалгарч, шагналаа гардан авлаа. 👏👏👏 Н.Сүхбат багш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сургуулийнхаа химийн лабораторийг түшиглэн нийслэлийн 150 гаруй химийн багшид лабораторийн үйл ажиллагааг зохион байгуулах, техник хэрэгсэлтэй ажиллах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан ажиллажээ. Олон жилийн турш сурагчдаа сурган хүмүүжүүлэхийн зэрэгцээ багш нарынхаа мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулж, мэдлэг, туршлагаа бусадтай харамгүй хуваалцаж ирсэн Н.Сүхбат багшдаа халуун баяр хүргэе! Багшийн хөдөлмөр, туршлага, бусдыгаа хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь ийнхүү нийслэлийн хэмжээнд үнэлсэнд бид баяртай байна. Сүхбат багшдаа цаашдын ажил, эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь улам их амжилт хүсье!
Мэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах