Орхон ХаСү сургуулийн бага боловсролын англи хэлний багш Junjun, дунд сургуулийн англи хэлний багш Jolina нар өнөөдөр Шинэ Зуун Билэг сур…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Орхон ХаСү сургуулийн бага боловсролын англи хэлний багш Junjun, дунд сургуулийн англи хэлний багш Jolina нар өнөөдөр Шинэ Зуун Билэг сургууль дээр зохион байгуулагдсан Hachette Active Learning Workshop сургалтад оролцлоо.
Улаанбаатар хотын Кембрижийн сургуулиудын багш нар оролцсон тус сургалтаар хичээлийг илүү сонирхолтой, сурагчдын идэвх оролцоонд тулгуурлан зохион байгуулах арга барил, туршлагаасаа хуваалцаж, бие биеэсээ суралцсан үр өгөөжтэй өдөр болжээ.
Багш тасралтгүй суралцаж, хөгжихийн хэрээр сургалтын арга зүй нь баяжиж, сурагчдад илүү үр дүнтэй, сонирхолтой суралцах боломж бүрддэг.
Сурч хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн багш нартаа амжилт хүсье!

Бүх мэдээ рүү буцах