🎉 КЕМБРИЖИЙН LOWER SECONDARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Орхон ХаСү сургуулийн 8 дугаар ангийн 127 сурагч 2026 оны Кембрижийн Lower Secondary Checkpoint шалгалтад хамрагдаж, Математик, Англи хэл, Шинжлэх ухааны хичээлээр нийт 380 шалгалт өглөө.
🌟 Сурагчдын 102 буюу 80.3% нь МАШ САЙН (High) болон ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан бол 65 сурагч буюу 51.2% нь ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан байна.
🏆 Үүнээс 14 сурагч буюу 11.0% нь Математик, Англи хэл, Шинжлэх ухааны гурван хичээлдээ бүгдэд нь ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авч, онцгой амжилт үзүүллээ.
📈 Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад МАШ САЙН (High) болон ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан сурагчдын эзлэх хувь 76.7%-аас 80.3% болж 3.6 нэгж хувиар, ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан сурагчдын эзлэх хувь 44.0%-аас 51.2% болж 7.2 нэгж хувиар тус тус өсжээ.
🥇 Мөн Cambridge Lower Secondary Global Perspectives хичээлийн 2026 оны үр дүнгээр сурагчдын 70.2% нь GOLD үнэлгээ авлаа.
Манай сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн 80 орчим хувийг сургуульд суралцаж буй хүүхдүүдийн дүү нар бүрдүүлж, ах, эгчийнхээ араас шууд элсэн суралцдаг бол үлдсэн элсэлтийг хүүхдээс академик шалгалт, сорил авахгүйгээр, эцэг эхийн бүртгэл, асуулгад үндэслэн зохион байгуулдаг билээ. Мөн Lower Checkpoint шалгалтад тухайн түвшний бүх сурагч хамрагддаг учраас энэхүү амжилт нь элсэлтийн шатанд академик үзүүлэлтээр сонгогдсон, эсвэл шалгалтын өмнө амжилтаар нь шигшсэн цөөн сурагчийн үр дүн бус, нийт сурагчдын суралцахуй, ахиц хөгжлийг илэрхийлсэн бодит үр дүн юм.
2026 оны Lower Secondary Checkpoint-ийн багш нар
Математик: Д.Нармөнх, П.Бямбадолгор, Б.Урангэрэл
Англи хэл: Jolina, Jonalyn
Шинжлэх ухаан: Kim, Kenny, Alyssa
Global Perspectives: Genelyn, Paul
Энэхүү амжилтын төлөө тууштай ажилласан багш нартаа, хичээл зүтгэл гарган суралцсан сурагчдадаа, хүүхдийнхээ суралцахуй, ахиц хөгжлийг дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏 👏 👏
Learn today. Lead tomorrow.


Бүх мэдээ рүү буцах