Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

🎉 КЕМБРИЖИЙН PRIMARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉

🎉 КЕМБРИЖИЙН PRIMARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉
Орхон ХаСү сургуулийн 5 дугаар ангийн 114 сурагч 2026 оны Кембрижийн Primary Checkpoint шалгалтад хамрагдаж, Математик, Англи хэл, Шинжлэх ухааны хичээлээр нийт 320 шалгалт өглөө. 📊 Нийт үнэлгээний 72.5% нь сурагчид тухайн шатны сургалтын агуулгыг сайн ойлгож, эзэмшсэн мэдлэг, чадвараа зохих түвшинд хэрэглэж байгааг харууллаа. Primary Checkpoint нь бага боловсролын төгсгөлд сурагчдын мэдлэг, ойлголт, чадварыг олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр тодорхойлохоос гадна сурагч бүрийн юуг сайн эзэмшсэн, цаашид юуг хөгжүүлэх шаардлагатайг нарийвчлан харуулдгаараа ач холбогдолтой. Энэхүү үр дүнд тулгуурлан дараагийн Lower Secondary шатны сургалт, суралцахуйг сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөдөг. Манай сургуулийн Primary Checkpoint шалгалтад тухайн түвшний бүх сурагч хамрагддаг. Тиймээс энэхүү үр дүн нь шалгалтын өмнө амжилтаар нь сонгосон цөөн сурагчийн бус, нийт сурагчдын суралцахуйн бодит түвшнийг илэрхийлсэн үр дүн юм. Сурагч бүрийн суралцахуй, хөгжилд тууштай дэмжлэг үзүүлэн ажилласан багш нартаа, хичээл зүтгэл гарган суралцсан сурагчдадаа, хүүхдийнхээ боловсролыг дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏 👏 👏 Learn today. Lead tomorrow.
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах