Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

Орхон ХаСү сургуулийн их сургуулийн зөвлөх (School Counselor) Г.Нинжин Cambridge East Asia Counsellors Conference and College Fair 2026 а…

Орхон ХаСү сургуулийн их сургуулийн зөвлөх (School Counselor) Г.Нинжин Cambridge East Asia Counsellors Conference and College Fair 2026 а…
Орхон ХаСү сургуулийн их сургуулийн зөвлөх (School Counselor) Г.Нинжин Cambridge East Asia Counsellors Conference and College Fair 2026 арга хэмжээнд амжилттай оролцлоо. Тус хурал 2026 оны 9 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжөү хот дахь Hangzhou Dipont School of Arts and Science сургууль дээр зохион байгуулагдаж, Зүүн Азийн бүс нутгийн олон улсын сургуулиудын зөвлөхүүд болон дэлхийн тэргүүлэх их сургуулиудын төлөөлөгчид оролцлоо. Хурлын үеэр олон улсын дээд боловсролын өнөөгийн чиг хандлага, их сургуулийн элсэлт, сурагчдын өргөдөлд дэмжлэг үзүүлэх зөвлөх арга зүйн талаар мэдээлэл, туршлага солилцов. University of Cambridge, University of Oxford, Monash University, UCL, Rice University, Boston University, University of Melbourne, University of Toronto, Hong Kong Polytechnic University зэрэг их сургуулиудын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, элсэлтийн бодлого, шаардлагын талаар мэдээлэл авсан бөгөөд цаашид манай сурагчид эдгээр их сургуулийн төлөөлөгчидтэй шууд холбогдох боломж бүрдлээ. Хэлэлцсэн гол сэдвүүд: • Элсэлтийн өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд • Өргөдлийн бэлтгэл, академик чанар • АНУ болон University of Cambridge-ийн элсэлтийн шаардлага, түүнд гарсан өөрчлөлт • Гадаадад суралцах санхүүгийн төлөвлөлт • Мэргэжил, хичээл сонголтын зөвлөгөө Энэ хичээлийн жил их сургуулийн элсэлтэд бэлтгэж буй төгсөх ангийн сурагчид болон тэднийг чиглүүлэн ажиллаж буй зөвлөх багш нартаа амжилт хүсье!
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах