Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

🌎 ГАЗАРЗҮЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА

🌎 ГАЗАРЗҮЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА
2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орхон ХаСү сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчид Өвөрзайсанд газарзүйн хээрийн дадлага хийж, танхимд эзэмшсэн мэдлэгээ бодит орчинд туршин бататгалаа. Энэ удаагийн дадлага голын судалгаанд чиглэж, сурагчид газарзүйн хэмжилтийн багаж ашиглан голын хэлбэр, урсгал, элэгдэл, хуримтлалын үйл явцыг газар дээр нь ажиглан судалж, хэмжилт хийлээ. Голын тахирлалтыг план зурагт буулгаж, гольдролын онцлогийг тодорхойлохын зэрэгцээ үерийн хэсэг болон хар усан тохойн үүсэл, элэгдэл ба хуримтлалын ялгааг ажиглан шинжилсэн юм. Мөн голын эхэн, дунд, адаг хэсгийг сонгон өргөн, гүн, зөөгдөж буй хурдасны хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулж, голын хөндлөн зүсэлтээр хөндийн хэлбэр, морфологийн онцлогийг судаллаа. Хээрийн дадлага нь Орхон ХаСү сургуулийн сурагчдад газарзүйг зөвхөн ном, газрын зургаас судлахаас илүүтэй бодит орчинд ажиглаж, хэмжиж, өгөгдөл цуглуулан, түүндээ үндэслэн дүгнэлт хийх боломж олгож, олон улсын шалгалтад шаардлагатай практик ур чадвараа хөгжүүлэх үр дүнтэй сургалт боллоо.
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах