🎓 UNIVERSITY OF SYDNEY-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ МАНАЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Австралийн тэргүүлэх их сургуулиудын нэг University of Sydney-ийн төлөөлөл Орхон ХаСү сургуульд зочилж, 11–12 дугаар ангийн сурагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр сурагчдад University of Sydney-ийн сургалтын хөтөлбөр, мэргэжил сонголт, элсэлтийн шаардлага, өргөдөл гаргах үйл явц, тэтгэлэг болон олон улсын оюутнуудад нээлттэй боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Мөн сурагчид өөрсдийн сонирхож буй мэргэжил, элсэлтийн бэлтгэл болон их сургуульд суралцахтай холбоотой асуултуудаа төлөөлөгчөөс шууд асууж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой байв.
Их сургуулиудын төлөөлөлтэй ийнхүү шууд уулзах нь сурагчдад ирээдүйн мэргэжил, их сургуулийн сонголтоо илүү бодит мэдээлэлд тулгуурлан төлөвлөх, элсэлтийн бэлтгэлээ эртнээс зөв чиглүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
University of Sydney-ийн төлөөлөлд манай сурагчидтай уулзаж, үнэ цэнтэй мэдээлэл хуваалцсанд талархал илэрхийлье.

Бүх мэдээ рүү буцах