🌿🐞 УРГАМАЛ, ШАВЬЖНЫ ХЭЭРИЙН ДАДЛАГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО! 🔬
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Орхон ХаСү сургуулийн 9–12 дугаар ангийн “Bio Kids” биологийн олимпиадын бэлтгэлийн клубын 20 сурагчид биологийн багш нарын улсын олимпиадын алт, мөнгөн медальтай М.Мөнхлхагва багшийнхаа удирдлага дор хоёр удаагийн хээрийн дадлагад оролцож, ургамал, шавьжны төрөл зүйлтэй бодитоор танилцан, сорьц цуглуулах, ажиглалт хийх, судалгааны арга барилд суралцлаа.
Bio Kids клуб нь биологийн хичээл, олимпиад, судалгааны ажилд сонирхолтой сурагчид сайн дурын үндсэн дээр нэгдэн оролцох боломжтой бөгөөд сонирхсон сурагч бүрт нээлттэй клуб юм.
Срагчид маань 8 дугаар сарын 21-ний 17:00 цагт шөнийн идэвхтэй шавьжийг ажиглах, судлах, сорьц цуглуулах дадлага хийсэн бол 8 дугаар сарын 23-ны 09:00 цагт ургамал болон өдрийн идэвхтэй шавьжийг ажиглаж, цуглуулга хийн, байгалийн олон янз байдлыг судаллаа.
Хээрийн дадлага нь сурагчдад танхимд эзэмшсэн мэдлэгээ бодит орчинд хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажиглалт, судалгаа хийх, сорьцтой ажиллах зэрэг практик ур чадвараа хөгжүүлэх үнэ цэнтэй боломж боллоо.








Бүх мэдээ рүү буцах