Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах COP17 хуралтай холбоотой зохицуулалтын дагуу Орхон ХаСү сургууль энэ хугацаанд сургуулийн байранд үйл ажиллагаа явуулахгүй болсныг мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын дараах хуваарьтай танилцана уу. ▌НОМ, ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ХУДАЛДАА Сургуулийн олон улсын хөтөлбөрийн ном, дүрэмт хувцасны худалдаа: • 8 дугаар сарын 13–16-ны өдрүүдэд 10:00–19:00 • 8 дугаар сарын 29–31-ний өдрүүдэд 09:00–19:00 цагийн хооронд тус тус явагдана. Дүрэмт хувцасны загвар болон үнэд өөрчлөлт ороогүй тул өнгөрсөн хичээлийн жилийн дүрэмт хувцас таарч байвал үргэлжлүүлэн өмсөх боломжтой. Анхаарах нь: 1-р ангийн буюу жижиг размерын дүрэмт хувцас зөвхөн 8 дугаар сарын 29–31-ний өдрүүдэд 09:00–19:00 цагийн хооронд худалдаалагдана. ▌СУРГАЛТЫН АЛБАНЫ АЖИЛЛАХ ХУВААРЬ Сургалтын алба 8 дугаар сарын 12–15-ны өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд ажиллана. Сурагчийн бичиг баримт авах, өгөх болон бусад шаардлагатай асуудлаар эцэг эх, асран хамгаалагчид энэ хугацаанд Сургалтын албанд хандана уу. ▌ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хичээл, сургалтын үйл ажиллагаа танхимаар хэвийн үргэлжилнэ. Та бүхэн дээрх хуваарьтай танилцан, шаардлагатай ажлаа зохицуулна уу. Орхон ХаСү сургууль
Бүх мэдээ рүү буцах