Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон Хасү Олон Улсын Сургуулийн 10А ангийн суралцагч А.Даваабаатар 2026 оны 7 дугаар сарын 16–26-ны өд…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон Хасү Олон Улсын Сургуулийн 10А ангийн суралцагч А.Даваабаатар 2026 оны 7 дугаар сарын 16–26-ны өдрүүдэд 🇭🇰 Хонг Конг болон 🇲🇴 Макао хотуудад зохион байгуулагдсан Азийн аваргын онооны ранк ахиулах олон улсын жүдо бөхийн тэмцээнүүдэд, 15-17 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, хоёр тэмцээнд дараалан аваргалан, хос алтан медалийн эзэн боллоо. 🥇🥇🇲🇳
Энэхүү өндөр амжилт нь зөвхөн нэгэн тамирчны ялалт бус, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монголын жүдогийн ирээдүйг гэрэлтүүлсэн бахархалт үйл явдал юм.
Түүний уйгагүй хөдөлмөр, тууштай хичээл зүтгэл, сахилга бат, ялалтын төлөөх хүсэл тэмүүлэл нь олон хүүхэд, залууст үлгэр дуурайл болж байна.
Суралцагч Даваабаатар, түүний гэр бүл, дасгалжуулагч багш нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт, ялалт, алтан медаль хүсэн ерөөе.
Бүх мэдээ рүү буцах