БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 5 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “The Alfa Bank Golden Ribbon Cup” олон улсын тэмцээ…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 5 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “The Alfa Bank Golden Ribbon Cup” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Хятад, Орос, Армени, Сингапур, Монгол зэрэг орны 50 гаруй клубийн 600 гаруй тамирчид оролцлоо.
Орхон Хасү сургуулийн 4А ангийн сурагч Б.Уянга маань ганцаарчилсан булавтай төрөлд алтан медаль, мөн багийн цагариг болон чөлөөт төрлүүдэд тус тус алтан медаль хүртэж, нийт 3 алтан медалийн эзэн болсон бахархам амжилт гаргалаа.
Авьяаслаг сурагч Б.Уянгадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!
Бүх мэдээ рүү буцах