Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь Deutsches Sprachdiplom (DSD) шалгалтыг сургууль дээрээ албан ёсоор зохион байгуу…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь Deutsches Sprachdiplom (DSD) шалгалтыг сургууль дээрээ албан ёсоор зохион байгуулах эрхтэй DSD сургууль болсонтой холбоотойгоор герман хэлийг сонгон судалж буй 6-р ангийн 19 сурагч анхны герман хэлний шалгалтаа амжилттай өгч, DSD хөтөлбөрийн бэлтгэл шатны А1 түвшний гэрчилгээгээ гардан авлаа.
Мөн 8–10 дугаар ангийн 23 суралцагч DSD хөтөлбөрийн хүрээнд А2 түвшний гэрчилгээгээ амжилттай гардан авсан юм.
Гэрчилгээг сургуулийн ТУЗ-ийн дарга Я.Дашдорж, сургалтын менежер Э.Төгсбилэг, герман хэлний багш Д.Алтанзул нар суралцагчдад гардуулан өглөө.
DSD хөтөлбөрөөр суралцсанаар сурагчид цаашид герман хэлний ахисан түвшний шалгалтуудад бэлтгэгдэхээс гадна ХБНГУ-ын их, дээд сургуулиудад суралцах, DAAD болон бусад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өрсөлдөх боломж нээгддэг. Түүнчлэн Герман улсын төрийн их, дээд сургуулиудын ихэнх нь сургалтын төлбөргүй байдгаараа онцлог бөгөөд энэ нь герман хэлийг хоёрдогч хэлээр сонгон судалж буй Орхон ХаСү сургуулийн суралцагчдад олон улсын боловсролын томоохон боломжийг бүрдүүлж байна.
Герман хэл суралцах эхний том алхмаа амжилттай хийсэн суралцагчдадаа баяр хүргэж, дараагийн түвшний суралцах үйлст нь улам их амжилт хүсье!
Бүх мэдээ рүү буцах