Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь “Schulen: Partner der Zukunft (PASCH)” хөтөлбөр хэрэгжүүлэгч ирээдүйн түнш сургу…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь “Schulen: Partner der Zukunft (PASCH)” хөтөлбөр хэрэгжүүлэгч ирээдүйн түнш сургуулиудын эгнээнд элсэж, Deutsches Sprachdiplom (DSD) шалгалтыг сургууль дээрээ албан ёсоор зохион байгуулах эрхтэй DSD сургууль болсонтой холбоотой нээлтийн ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн хатагтай Hana Becker, Гадаад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал хариуцсан төв газрын (ZfA) мэргэжлийн зөвлөх, хатагтай Monika Egger, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Лхагвадэмбэрэл болон DAAD, Saxon Science Liaison Office Mongolia, Монгол дахь DSD болон PASCH хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудын удирдлага, герман хэлний багш нар зэрэг Германы хэл, боловсролын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
DSD хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурагчид герман хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшний шалгалт өгөх, Герман болон герман хэлтэй орнуудад суралцах боломжоо өргөжүүлэх, олон улсын түвшний хэлний боловсрол эзэмших шинэ боломжууд нээгдэж байна.
Энэхүү чухал үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан нийт байгууллага, зочид төлөөлөгчид, багш сурагчиддаа талархал илэрхийлье. 🇲🇳🤝🇩🇪








Бүх мэдээ рүү буцах