“ХҮҮХЭД БҮРД ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ НЬ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Орхон ХаСү сургуулийн UNICEF KhaSu клубээс санаачлан зохион байгуулсан “Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт Орхон ХаСү сургуулийн 9–12-р ангийн нийт 140 сурагч, бусад сургуулийн UNICEF Club-ийн 5 сурагч, ХУД-ийн Хүүхдийн Зөвлөлийн 15 сурагч оролцож, боловсролын тэгш хүртээмж, хүүхэд бүрийн суралцах эрх, өсвөр үеийн оролцоо болон нийгмийн идэвхийн талаар санал бодлоо солилцсон нь онцлог байв.
Арга хэмжээний хүрээнд сурагчид нийгэмд тулгамдаж буй боловсролын асуудлыг олон өнцгөөс хэлэлцэж, шүүмжлэлт болон задлан шинжлэх сэтгэлгээгээ хөгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн юм. Мөн үе тэнгийн оролцоо, манлайлал, нийгмийн хариуцлагын ач холбогдлыг ойлгоход чухал нөлөө үзүүллээ.
Өдөрлөгийн зочид, илтгэгчээр:
• UNICEF-ийн Хүний нөөц, соёл хариуцсан ажилтан Г.Саранцацрал
• UNICEF-ийн Мэдлэгийн менежментийн мэргэжилтэн, дижитал шийдлийн зөвлөх Э.Ариунцэцэг
• Монголын Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн Б.Дашням
• Монголын Хүүхдийн Зөвлөлийн дэд тэргүүн Д.Алдардэлгэр
• Өсвөрийн парламентын дарга С.Төгөлдөр
нар оролцож, сурагчидтай нэг үдшийг үнэ цэнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн, өөрсдийн туршлага, үзэл бодлоо хуваалцлаа.
Энэхүү өдөрлөгийг дэмжин хамтран ажилласан нийт зочид, илтгэгчид, оролцогч сурагчид, багш ажилчид болон UNICEF клубийн гишүүддээ талархал илэрхийлье.








Бүх мэдээ рүү буцах