УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Сайдын зөвлөх Л.Ганба…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Сайдын зөвлөх Л.Ганбат, Д.Мөнхжаргал, НБГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, Монголын Хувийн Сургуулиудын Холбооны тэргүүн Г.Өнөрсайхан болон хувийн сургуулиудын захирлууд Монголын Хувийн Сургуулиудын Холбооны ээлжит бус хурлын үеэр олон улсын Кембрижийн хөтөлбөрийг 11 дэхь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй Орхон ХаСү сургуулийн байгалийн ухааны чиглэлийн 5 лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Манай сургуулийн лабораториуд нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор 150 гаруй багшийг хүлээн авч, химийн кабинетийн үйл ажиллагаа, лабораторийн техник хэрэгсэлтэй ажиллах арга зүй, аюулгүй ажиллагаа болон туршлага солилцооны чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулсан байна.
Мөн энэ хичээлийн жилээс эхлэн AS түвшний химийн хичээлийн лабораторийн ур чадварыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Чанарын анализ” өдөрлөгийг тогтмол зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд 11-р ангийн сурагчдын лабораторийн тайлан, туршилтын ажлуудыг танилцуулж, Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн 32 химийн багшид зориулсан сургалт, семинар амжилттай зохион байгуулсан юм. Тус өдөрлөгт нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Багануур дүүргийн химийн мэргэжлийн хөгжлийн ахлагч болон нийслэлийн химийн зөвлөх багш нар, МУБИС-ийн дидактикийн багш, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, МУИС болон МУБИС-ийн ахмад дидактик багш нараас бүрдсэн 16 багш ажиглагчаар оролцож, сурагчдын лабораторийн ур чадвар, хичээлийн зохион байгуулалт, арга зүйн туршлагатай танилцан санал солилцлоо.








Бүх мэдээ рүү буцах