“ОРХОНЫ УЯНГА–2026” ЯРУУ НАЙРГИЙН УРАЛДААН
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан зохион байгуулсан “Орхоны уянга–2026” яруу найргийн уралдаанд сурагчид маань авьяас, онгод, оюун билгээ сорин, үгийн тансаг, утгын яруу эгшгийг урлаж, өөрийн мэдрэмжээ хуваалцан нэгэн танхимд хуран чууллаа.
Тус уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, эхний шатанд оролцогч сурагчид өөрийн бичсэн шүлгээ тайзнаа уншиж сонордуулсан бол 2-р шатанд шүүгчдийн оноогоор шалгарсан сурагчид өгөгдсөн сэдвийн хүрээнд “таван хором”-ын дотор зохиосон шүлгээ уран яруу, тод уншин үзэгчдийн мэлмий, сонорыг мялаалаа.
“Орхоны уянга–2026” яруу найргийн уралдаанд нийт 62 сурагч оролцож, үгийн урлагаар өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
🏆 УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД
Дунд ангийн төрөлд:
🥇 8В ангийн сурагч Б.Анужин — “Хорвоогийн өнгө” шүлгээр 1-р байр
🥈 8А ангийн сурагч Б.Номингэрэл — “Олон аашт хавар” шүлгээр 2-р байр
🥈 6Б ангийн сурагч Б.Тэмүүлэн — “Хавар” шүлгээр 2-р байр
🥉 8А ангийн сурагч Н.Ургахнаран — “Хавар” шүлгээр 3-р байр
🥉 6Б ангийн сурагч Ө.Сансармаа — “Хавар” шүлгээр 3-р байр
✨ 8Б ангийн сурагч Н.Мишээл — “Хавар” шүлгээр тусгай байр
✨ 8Д ангийн сурагч У.Бөртэ — “Хавар” шүлгээр тусгай байр
Ахлах ангийн төрөлд:
🥇 12Б ангийн сурагч Г.Энх-Учрал — “Үнэр” шүлгээр 1-р байр
🥈 10А ангийн сурагч Г.Билгүүн — “Хамрын тавилан” шүлгээр 2-р байр
🥈 11А ангийн сурагч Б.Энхжин — “Үнэр” шүлгээр 2-р байр
🥉 10В ангийн сурагч Х.Цэрэндэжид — “Ээжийн минь үнэр” шүлгээр 3-р байр
🥉 11В ангийн сурагч А.Энэрэл — “Үгийн үнэр” шүлгээр 3-р байр
Нийт оролцсон сурагчид, амжилт гаргасан шилдгүүд болон уралдааныг шүүн явуулсан багш нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.


Бүх мэдээ рүү буцах