5-р анги төгсөж буй сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийн танилцуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Уулзалтын хүрээнд Орхон ХаСү сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал дунд сургуулийн 6-8-р ангиудад хэрэгжих сургалтын хөтөлбөрийн онцлог, шатлан хөгжүүлэх чадварууд, 5-р ангиас 6-р ангид шилжих үеийн процесс зэргийн талаар танилцууллаа.
Мөн 6-8-р анги хариуцсан нийгмийн ажилтан П.Жаргалсайхан хөгжүүлэх сургалт, хүүхэд хамгааллын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол сургуулийн сэтгэл зүйч Т.Дариймаа Кембрижийн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй Wellbeing хичээлийн зорилго, сурагчдын сэтгэл зүйн сайн сайхан байдал, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах чадварыг хэрхэн хөгжүүлдэг талаар эцэг эхчүүдэд танилцууллаа.
Бид хүүхэд бүрийг зөвхөн академик мэдлэгээр биш сэтгэл зүйн хувьд эрүүл, бие даан суралцах чадвартай, судалгаа хийх, асуудалд олон өнцгөөс хандах, шүүн тунгаах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай хамтран ажиллах чадвартай иргэн болгон цогцоор нь хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.





Бүх мэдээ рүү буцах