“Үндэсний сайхан бичигтэн–2026” уралдааны шилдэг ангиуд тодорлоо
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Монгол хэлний заах аргын нэгдлээс "Үндэсний бичиг соёлын өдөр"-ийг угтан зохион байгуулсан “Үндэсний сайхан бичигтэн–2026” шилдэг анги шалгаруулах уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, монгол бичгээрээ хичээнгүй сайхан бичих ур чадвараа харуулан анги хамт олноороо идэвхтэй оролцсон суралцагчдаас бүлэг бүрийн шилдэг ангиудыг тодрууллаа.
“Сайхан бичигтэн анги” өргөмжлөл хүртсэн ангиуд:
🏅 6С анги
АУБ: Б.Дэлгэрэх
МХБУЗ багш: Б.Дэлгэрэх
🏅 7А анги
АУБ: М.Чаминчулуун
МХБУЗ багш: Э.Нансалмаа
🏅 8С анги
АУБ: Б.Мөнхнасан
МХБУЗ багш: Т.Ганцэцэг
🏅 9С анги
АУБ: Д.Наранжаргал
МХБУЗ багш: Д.Лхагвасайхан
🏅 10С анги
АУБ: О.Мөнхжаргал
МХБУЗ багш: Б.Гүндэгмаа
🏅 11С анги
АУБ: Э.Янжинлхам
МХБУЗ багш: Б.Дэлгэрэх
🏅 12С анги
АУБ: Э.Нансалмаа
МХБУЗ багш: Э.Нансалмаа
Энэхүү уралдаан нь үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хайрлан хамгаалах, суралцагчдын хичээнгүй бичих чадвар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдлаа.
Амжилт гаргасан нийт анги хамт олон, анги удирдсан багш нар болон МХБУЗ багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Монгол хэлний заах аргын нэгдлийн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.






Бүх мэдээ рүү буцах