Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх чадвар, туршилт гүйцэтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой Science Fair 2026 🔬 өд…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх чадвар, туршилт гүйцэтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой Science Fair 2026 🔬 өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн 1-р шатанд байгалийн ухааны багш нар суралцагчдын бүтээлүүдийг үнэлж, нийт 18 багийг шалгаруулсан бол, 2-р шатанд нээлттэй зохион байгуулагдан эцэг эхчүүд болон сургуулийн багш нараас хамтран үнэлгээ өгч, шилдэг 4 багийг тодруулсан.
Шилдэг багууд:🎉
🏆 8A анги
“Энергийн шилжилт”
Д.Цэлмүүн, Ш.Өнүмөнхлэн, Б.Номингэрэл, Н.Халиун
🏆 8A анги
“Ягаан байцааны индикаторын оролцоотой электролизийн туршилт”
Ч.Амирлан, Д.Эрхэмдорж, П.Содбаяр, Т.Цэлмүүн, М.Нинжин
🏆 8D анги
“Ахуйн болон метаболизм дахь саармагжих урвалуудын туршилт”
Э.Ууганбаяр, М.Мөнхбадрах, Б.Уламбаяр, Б.Ундрам, Б.Энхлэн, Н.Билэгт
🏆 6C анги
“Цахилгаан гүйдлийн зэрэгцээ болон цуваа холболтын туршилт”
О.Энх-Амар, Т.Гийгүүлэн, У.Есүй
Мөн өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад өөрсдийн цаг зав, идэвх санаачилгаа зориулан оролцсон дараах сайн дурын суралцагчдадаа талархал илэрхийлье. 💙
- 11A анги – Б.Маргад, Б.Хулан
- 11B анги – Г.Дөлгөөн, С.Чимэгнасан
- 11C анги – О.Орчлон
- 11D анги – О.Оюунбилэг
Оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Бүх мэдээ рүү буцах