Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал, бага боловсролын сургалтын менеж…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал, бага боловсролын сургалтын менежер Б.Батчимэг, ахлах сургуулийн сургалтын менежер Ж.Төгсжаргал нар 2026 оны 4 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд БНХАУ-ын Шэньжэнь хотноо зохион байгуулагдсан East Asia Schools Conference 2026 хуралд амжилттай оролцлоо.
Хурлын үеэр олон улсын түвшний сонирхолтой үндсэн илтгэлүүд тавигдсанаас Кембрижийн 3–19 насны хөтөлбөр хариуцсан захирал Abigail Barnett “Мэдлэг ба чадвараар баялаг суралцахуй: Cambridge International A Level нь суралцагчдыг ирээдүйд амжилттай бэлтгэх нь” сэдвээр илтгэл тавьж, сургалтын агуулга ба чадварын уялдаа, шат дараалсан ахицын ач холбогдлыг онцоллоо.
Мөн үнэлгээний чиглэлээр Кембрижийн Assessment Network-ийн сургалтын ахлах Dr. Simon Child “Үнэлгээний манлайлал — ирээдүйд бэлэн суралцагчийг дэмжих сургуулийн супер хүч” сэдвээр илтгэл тавьж, үнэлгээ нь зөвхөн үр дүнг хэмжих хэрэгсэл бус, суралцах үйл явцыг чиглүүлэгч чухал хүчин зүйл болохыг тодотгосон юм.
Түүнчлэн хурлын хүрээнд олон сэдвийн дагуу салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, оролцогч сургуулиуд сургалтын чанар, үнэлгээ, суралцагчийн амжилт, багшийн хөгжил, суралцагчийн сайн сайхан байдал зэрэг боловсролын чухал асуудлуудыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
Мөн хурлын төгсгөлд Шэньжэнь хот дахь Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж буй 4 сургуулиас сонгон туршлага судлах айлчлалууд зохион байгуулагдаж, оролцогчид сургуулиудын бодит үйл ажиллагаа, сайн туршлагатай газар дээр нь танилцлаа.








Бүх мэдээ рүү буцах