4-р сарын 9-ний өдөр TEDx Orkhon KhaSu IS Youth арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулса…
Automatically translated from Mongolian — not reviewed by the school.
Errors may occur. Please refer to the Mongolian original for accuracy.

4-р сарын 9-ний өдөр TEDx Orkhon KhaSu IS Youth арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулсан энэ удаагийн TEDx нь “Root & Rising” уриан дор уламжлалт үнэт зүйлсээс эхлэн дижитал эрин үе рүү хэрхэн өсөн дэвжиж буйг илэрхийлсэн онцгой агуулгатай байлаа.
Нийт 9 илтгэгч өөрсдийн үзэл бодол, туршлага, түүхээрээ дамжуулан өнгөрсөн ба ирээдүйг холбосон, урам зориг өгсөн илтгэлүүдийг хүргэж, үзэгчдэд шинэ өнцгөөс бодох боломжийг нээлээ.
🎙️ Илтгэгчид:
• Э.Ариунгуа (11Б анги) – Өнөөдөртөө маргаашаа дуусгах уу?
• Э.Жонон (11Б анги) – Live bravely with no regrets
• М.Мөнхзул (12А анги) – How roots help us grow
• Б.Мөнхтулга (11А анги) – The 24/7 Narrator
• Б.Нандин-Эрдэнэ (11С анги) – What an unoriginal desire to be original?
• С.Чимэгнасан (11Б анги) – АйДас
• Д.Алдардэлгэр (11Б анги) – Өнөөдрийн өөрчлөлтөөс өөрийгөө бүтээх нь
• Г.Билгүүн (10А анги) – Монгол хэл, соёлын алдагдал
• Б.Энхжаргал (10Б анги) – Айдас үнэндээ биднийг чиглүүлэгч луужин байвал яах вэ?
Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тусалсан суралцагчид:
• Хамтран зохион байгуулагч: О.Энх-Ирээдүй (12С анги)
• Бүртгэлийн багийн ахлагч: Э.Ивээлт (12С анги)
• Маркетингийн багийн ахлагч: Б.Нандин-Эрдэнэ (11С анги)
TEDx Orkhon KhaSu IS Youth нь санаа, урам зориг, өөрийгөө илэрхийлэх боломжийг нэг дор цуглуулсан утга учиртай эхлэл байлаа.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон 9 илтгэгч, зохион байгуулагч суралцагчид болон сайн дурын ажилд идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бүх мэдээ рүү буцах