Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

OKMUN 2026 амжилттай болж өндөрлөлөө 🌍

OKMUN 2026 амжилттай болж өндөрлөлөө 🌍
2025–2026 оны хичээлийн жилийн хүрээнд Orkhon KhaSu Model United Nations (OKMUN) буюу Орхон ХаСү сургуулийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаан 4-р сарын 6, 7, 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Анхны жилдээ зохион байгуулагдсан уг хуралдаанд 8–12 дугаар ангийн 57 сурагч оролцож, нийт 4 хорооны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн нь энэ жилийн онцлог байв. Энэхүү арга хэмжээнд оролцсон сурагчид асуудал дэвшүүлэх, задлан шинжлэх, олон талаас нь үнэлэх, шийдэл боловсруулах ур чадвараа хөгжүүлж, англи болон монгол хэлний яриа, бичгийн чадвараа ахиуллаа. Мөн дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх, судлаач сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Хуралдааныг 11Б ангийн сурагч, Secretary General М.Сэргэлэн болон 11Б ангийн сурагч, Secretary Director Г.Ханмөрөн нар амжилттай удирдан зохион байгууллаа. 🏛 ХОРООД БА СЭДВҮҮД ECOSOC • Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн ба дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө UNSC • Military Intervention in the Middle East HCC • World War II WHO • Prevention of Widespread Disease in Regions of Low Sanitation 🏅 ШАГНАЛТНУУД 🔹 ECOSOC 🥇 С.Чимэгнасан (11Б) – Израил 🥈 Г.Билгүүн (10А) – Куба 🏅 Б.Удвал (10Б) – Хятад 🏅 У.Анар-Эрдэнэ (11А) – АНУ 🔹 UNSC 🥇 А.Энхмөрөн (11Б) – Иран 🥈 Э.Ариунгуа (11Б) – Сири 🏅 Б.Мөнхтулга (11А) – Саудын Араб 🏅 О.Энх-Ирээдүй (12В) – Хятад 🔹 HCC 🥇 Г.Ирмүүн (11Б) – Нацист Герман 🥈 Т.Болор-Эрдэнэ (12В) – АНУ 🏅 Д.Эрхэмдорж (8А) – Энэтхэг 🏅 С.Дагвадорж (11Б) – Япон 🔹 WHO 🥇 Э.Биндэръяа (10А) – Чад 🥈 Н.Баяр (10Д) – Йемен 🏅 Н.Дэлгэрмаа (10А) – Өмнөд Судан 🏅 Н.Ургахнаран (8А) – Их Британи Мөн энэ жилийн OKMUN-ийн онцлог нь анхлан оролцогчдод зориулсан монгол хэл дээрх хэлэлцүүлгийн хороо байлаа. Хуралдааныг дэмжин ажилласан сургуулийн удирдлага, багш, ажилчид болон сайн дурын сурагчиддаа талархал илэрхийлье. 👏
Мэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах