Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

Орхон ХаСү сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал “Шинэ үеийн хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг дараах дөр…

Орхон ХаСү сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал “Шинэ үеийн хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг дараах дөр…
Орхон ХаСү сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал “Шинэ үеийн хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг дараах дөрвөн модулийн хүрээнд багш нартаа амжилттай зохион байгууллаа. 1. Багшийн сэтгэл зүй — шантралыг таних, сэтгэлгээний өөрчлөлт 2. Орчин үеийн хүүхэд — Gen Alpha-г ойлгох 3. Заах арга зүй — micro-lesson, ялгаатай заах, хэллэгийн өөрчлөлт 4. Эцэг эхтэй харилцах — хэцүү яриаг удирдах, хамтын шийдэлд хүрэх Судалгаанд тулгуурласан энэхүү сургалтаар “Хүүхэд өөрчлөгдөөгүй — харин орчин өөрчлөгдсөн” гэсэн үндсэн ойлголтыг онцолж, багшийн арга барилыг тасралтгүй шинэчлэхийн ач холбогдлыг тодотголоо. Мөн багш бүрт сурагчдыг илүү ойлгож харах, амжилтыг мэдрүүлэх орчныг бүрдүүлэх, хамтдаа урагшлах итгэл, урам өгсөн үнэ цэнтэй цаг байлаа.
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах