Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиас 22 хүний бүрэлдэхүүнтэй багш, удирдлагын төлөөлөгчид олон улсын Кембри…

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиас 22 хүний бүрэлдэхүүнтэй багш, удирдлагын төлөөлөгчид олон улсын Кембри…
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиас 22 хүний бүрэлдэхүүнтэй багш, удирдлагын төлөөлөгчид олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуульд зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцан туршлага солилцлоо. Зочид сургуулийн сургалтын орчин, хөтөлбөрийн хэрэгжилт, анги танхимын зохион байгуулалт, сурагч төвтэй сургалтын арга зүйтэй танилцаж, үндэсний болон олон улсын хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж буй бодит туршлагаас судалсан нь уулзалтын онцлох хэсэг байв. Тус арга хэмжээний хүрээнд Орхон ХаСү сургуулийн дэлхийн чиг хандлагын багш Б.Мөнхнасан “Багийн ажлыг илүү шударга, үр дүнтэй болгох арга”, зургийн багш Д.Наранжаргал “Үндэсний болон Кембрижийн хичээлийн аргазүйн харьцуулалт” сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах