Facebook тоглуулагч. Нэвтрэх эсвэл cookie зөвшөөрөхийг шаардаж болно.

Орхон ХаСүОлон улсын дунд сургууль
Нүүр хуудас

OKMUN 2026 амжилттай эхэллээ.

OKMUN 2026 амжилттай эхэллээ.
Орхон ХаСү сургуулийн 11, 12-р ангийн сурагчид сургуулийнхаа анхны НҮБ-ын загвар хурал (Model United Nations)-ыг OKMUN нэрийн дор амжилттай нээлээ. Энэхүү хуралд 8–12-р ангийн суралцагчид оролцож, 9–12-р ангийн суралцагчид сайн дурын ажилтан (volunteer)-аар ажиллан, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Энэхүү хурал нь суралцагчдын хамтын ажиллагаа, илтгэх ур чадвар, олон улсын асуудлыг ойлгох мэдлэгийг хөгжүүлэх зорилготой юм. OKMUN нь 3 өдрийн турш үргэлжилж, суралцагчид дэлхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, шийдэл дэвшүүлж, дипломат харилцааны ур чадвараа сорих болно. Сурагчиддаа амжилт хүсье!
Бүх мэдээ рүү буцах