Орхон ХаСү сургуулийн логоОрхон ХаСүОлон улсын дунд сургуульНүүр хуудас

🌍 Олон улсын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх, сурагчдын их, дээд сургуулийн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Ор…

🌍 Олон улсын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх, сурагчдын их, дээд сургуулийн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Ор…
🌍 Олон улсын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх, сурагчдын их, дээд сургуулийн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Орхон ХаСү сургуулийн гадаад харилцааны менежер, бизнес судлалын багш Ч.Ариунжаргал, боловсролын зөвлөх /School Counselor/, сэтгэл судлалын багш Г.Нинжин нар 🇨🇳 БНХАУ-ын Чунчин хотноо зохион байгуулагдсан “2026 Spring AP Teacher and Counselor Workshops in Chongqing” сургалтын зөвлөх багш нарт зориулсан хөтөлбөрт хамтран амжилттай оролцоод ирлээ. 📅 2026 оны 3-р сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалт нь олон улсын дунд сургуулийн зөвлөх багш нарт зориулсан бөгөөд сурагчдыг 🇺🇸АНУ болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад амжилттай бэлтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байв. 📚Сургалтын хүрээнд багш нар: 🔹АНУ болон дэлхийн их, дээд сургуулийн элсэлтийн орчин үеийн чиг хандлага 🔹АНУ-ын их сургуулийн өргөдлийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд 🔹Сурагчдыг өрсөлдөх чадвартай өргөдөл бүрдүүлэхэд чиглүүлэх үр дүнтэй стратегиуд 🔹Элсэлтийн эссэ бичих арга зүй, жинхэнэ байдал болон хиймэл оюуны ёс зүйтэй хэрэглээ 🔹Жишиг кейсүүд болон “mock admissions” үйл ажиллагаагаар дамжуулан шийдвэр гаргалтын процесс 🔹Элсэлтийн бэлтгэлийн явцад сурагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих арга замууд зэрэг чухал агуулгуудыг интерактив сургалт, бодит жишээ, практик дасгалуудын хүрээнд гүнзгий судалсан байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар багш нар маань сурагч, эцэг эхчүүдэд шууд хэрэгжүүлэх боломжтой зөвлөх аргачлал, илүү тодорхой чиглүүлгийн тогтолцоо, олон улсын мэргэжлийн сүлжээг бүрдүүлж чадсан нь манай сургуулийн зөвлөх үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах чухал алхам боллоо. Багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсье! 🌟 🌍 As part of our ongoing commitment to strengthening international program delivery and enhancing student counseling services, Orkhon KhaSu School’s Foreign Affairs Manager and Business Studies teacher, Ch.Ariunjargal, together with School Counselor and Psychology teacher, G.Ninjin, successfully participated in the “2026 Spring AP Teacher and Counselor Workshops in Chongqing,” held in Chongqing, China. The two-day intensive counselor workshop, conducted on March 21–22, 2026, was specifically designed for counselors working in international secondary schools. It focused on building the essential knowledge and practical skills required to confidently guide students applying to universities in the United States and around the world. Throughout the program, participants engaged in interactive workshops, real-world case studies, and hands-on activities. Key areas of focus included: * Current trends in U.S. and global university admissions * Core components of U.S. university applications * Effective strategies for supporting students in building strong and competitive applications * College admissions essays, authenticity, and the ethical use of AI * Mock admissions exercises to better understand decision-making processes * Practical approaches to supporting student well-being throughout the admissions journey By participating in this workshop, our teachers gained valuable, ready-to-use counseling tools, clearer advising frameworks, and expanded their professional network. These outcomes will significantly contribute to enhancing student-centered, ethical, and effective college counseling services at Orkhon KhaSu School. We extend our sincere congratulations to our teachers and wish them continued success in their professional endeavors! 🌟
Мэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагМэдээний зурагБүх мэдээ рүү буцах